✦ MYSTICSYNCОн ямар жил   Цаг тооны бичиг

Цаг тооны бичиг · Эх сурвалж

Бид юунд тулгуурладаг вэ?

MysticSync-ийн цаг тооны бичиг, Цагаан сар, жилтний хуудсууд Монголд хэрэглэдэг Төгс буянт зурхайн тооллоор бодогддог. Доор тооцоо бүрийн эх сурвалж, юутай тулгаж шалгасныг жагсаав.

Цаглабарын тооцоо

Svante Janson, «Tibetan calendar mathematics» (2014, arXiv:1401.6285)Төгс буянт (Пүг ёс) зурхайн цаглабарын томьёо, Монгол хувилбарын суурь өгөгдөл (Appendix A.3)
hnw/date-tibetan (MIT лиценз)Дээрх томьёоны програмчилсан хэрэгжүүлэлт — билгийн сар, өдөр, илүү сар, тасарсан/давхар өдөр

Тулгалт

Л.Тэрбиш, 1988 ба 1989 оны цаг тооны бичиг («Дорно дахины судлалын асуудал»)731 өдрийг тулгасан; 3 нүдний зөрүүг нээлттэйгээр тэмдэглэсэн
Л.Тэрбиш, аргын/билгийн шинэ жилийн хүснэгт (2017)Цагаан сарын 15 огноо таарсан
Сүмбэ хамба Ишбалжирын сүмбүм, 7-р боть (ja)Төгс буянт зурхайн эх судар — сарны болон гарагийн засварын хүснэгтүүдтэй тулгаж байна (бүрэн судлагдаагүй)

Мэнгэ, суудал, жилийн дүрэм

«Увидасын утгын хураангуй», Зурхай судлал IIIХатуу жил (өөрийн тотгор, их/бага харш, логар, ивээл), хатуу суудал, мэнгэ голлох, буусан мэнгэ
«Монгол түшээ» — Модон хонь жилийн цаг тооны бичиг (2015)Суудал, төрсөн/буусан мэнгэний хүснэгт (226 мөр тулгасан)
Д.Даваасүрэн, Төвөд судлал XIII (2024)Буусан мэнгэ тооцох аргуудын харьцуулалт

Нар, сар, хиртэлт

astronomy-engine (MIT)Нар мандах/шингэх, сарны гэрэлтэлт, хиртэлт, гарагийн ухрах хөдөлгөөн — NASA-гийн хүснэгттэй тулгасан

Мөр гаргах зүг, засал зэрэг эх сурвалжаар баталгаажаагүй зүйлийг бид оруулдаггүй. Зурхайн уламжлал олон ёстой тул нэг эх сурвалжийн дүрэм бусдаас зөрж болно.

← Өнөөдрийн цаг тооны бичиг

✦ Үнэгүй тооцоолуур: Би ямар хүн бэ? (тест) · Асцендент · Амьдралын замын тоо · Human Design төрөл · Хосын зурхай · 2027 онд таны жил · Цагаан сар 2027